Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Найдвар төрүүлсэн өдөр. Хэрвээ ажил тань өөр эсвэл урамтай байвал ажлын дарамт сэтгэл хөдөлгөм байна. Гэхдээ хэрэв энэ нэг хэвийн уйтгартай бол та тайван бус төвлөрч чадахгүй байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хэрвээ дотнын харилцаа тань сайхан явагдаж байвал одоо хүчтэй үйл хөдлөл хийх цаг яг мөн. Зөвхөн матрууд л яаж урам зориг дөлийг бадраан асаахыг мэддэг. Ашигтай бизнесийн хамтрагч хамтын аз туршсан санхүүтэй холбоотой зүйлсд нухацтай ханд.
Хумх (1/20-2/18)
Болгоомжлох өдөр. Гэнэтийн зүйлтэй тулгарах бололтой, бүх зүйл тийм ч таатай бус байна. Таны хариу үйлдэл нөхцөл байдлыг гүнзгийрүүлнэ. Эрх чөлөөнд тэмүүлэх нь гэр бүлийн харилцааг ихээхэн хүндрүүлнэ. Тохиолдлын танил болон холбооноос зайлсхий.
Загас (2/19-3/20)
Шинэчлэгдсэн өдөр. Энэ нь шинэ төслөө эхлэхэд сайн цаг юм. Ялангуяа маш хүчтэйгээр хийж буй нэг зүйлээ эхлэхэд сайн. Онцгой хувцас гутал үнэт эдлэл авах гэж дэлгүүр гарах нь амжилттай байна. Чи өөрийнхөө юунд дуртай болох юу чамд илүү зохихыг мэддэг учраас сонголтондоо идэвхтэй байж болно.Тогтмол хайрын холбоо тогтоох нь зөв гэдгийг чи мэдрэх болно. Мөн дараагийн алхамдаа бэлэн бай. Сүй болон хуримын тухай зарлал нь гэр бүлийн гишүүдийн сэтгэлийг догдлуулах болно. Шинэхэн хосууд үдшийг хамтдаа өнгөрөө. Энэ бол гайхалтай мөч байх болно.
Хонь (3/21-4/19)
Эргэлзээтэй өдөр. Өнөөдөр сайн муу олон үйл явдал давхацсан өдөр байх болно. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Таны бодол санаа үг хэл маш хурц байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Эс тэгвээс таны хэлсэн хатуу, ёжилсон, шүүмжилсэн үгс хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулж мэднэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт их яарч түргэдсэнээс болж та зохион байгуулалтгүй болох болно. Танд өнөөдөр хийх ажил хэчнээн их байсан ч маш тайван алгуур ажлаа гүйцэтгэхийг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Өөрийн боломж хөрөнгөндөө шүүмжлэлт дүгнэлт хийхэд зохимжтой үе. Таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх шинэ танил ирнэ. Гэхдээ түүнээс ямар нөлөө авах нь зөвхөн танаас хамаарна. Зөн билэг дээд хүчний дэмжлэг авна. Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй боловч нөгөө талаас эрүүл мэнд таагүй болно. Гэрээсээ хол газар очиж амарч шинэ танилуудтай болж шинэ сэтгэгдлээр урам зориг ав.
Сэтгэл догдолсон өдөр. Хэтэрхий дүүрэн төлөвлөгөө гаргахыг битгий хичээ. Зарим чухал өөртөө таарсан төлөвлөгөөгөө л гарга. Шинэ үсний хэв маягийн талаарх хурал чуулган нүүрний иллэг мөн маникюр зэрэг нь энэ долоо хоногийн жагсаалтуудад чинь нэмэгдэх хэрэгтэй. Хэрвээ чи бэлэн мөнгөтэй бол амралтын өдрүүдэд эрүүл мэнд рашаан сувилалд очих нь чамайг залуужуулна. Зээл хэрэглэхээ хойшлуул. Эсвэл кредит картныхаа хугацааг уртасгах хэрэгтэй. Дараагийн цөөхөн хэдэн өдрүүдэд мөн бодлогогүйгээр мөнгө үрэх хандлага байна.
Мэлхий (6/22-7/22)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Шинэ санаанууд болон сонирхолтой хүмүүс маш их идэвхтэй магадгүй тань руу хүчтэй дайрах болно. Та маш хурдан хугацаанд ирээдүйд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг маш мэргэн хийх хэрэгтэй. Сургалт болон төлөвлөгөөнүүд ирээдүйд зөрчилднө. Хэрвээ та үүнийг хүндрүүлвэл ажлын ачаалалд орох болно. Боломжийг битгий алдаарай өөрийнхөө очсон газар руу очоорой. Аялал дахь дурсамжууд буцаад сэргэх болно.
Арслан (7/23-8/22)
Олон талтай өдөр. Амархан мөнгө олно гэдэг хэцүү байдгийг санах хэрэгтэй. Шургуу хөдөлмөрлөх юм бол та дансандаа үргэлжүүлэн мөнгө хийсээр байх болно. Бизнесийн юм уу санхүүгийн сургалтанд суух юм бол аз завшааны үүд нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл судалсан хүмүүсийн хувьд энэ салбарт таны сонирхол нэмэгдэж байгааг анзаарах болно. Хүсэл тачаал хүчтэй байх ба энэ нь арслангуудын хуучин асуудлыг бусад ач холбогдолтой зүйлстэй хольж хутгахаас зайлсхийхийг анхааруулж байна. Дайн хийж биш амраглаж таашаал ав.
Охин (8/23-9/22)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Өнөө өглөө нар загасны ордонд шилжинэ. Нар загасны ордонд байрлах энэхүү хугацаанд таны хувьд хийж буй үйлдэл болон тэр үйлдлийнхээ мөн чанарын хоорондох тэнцвэрийг нь олох үе юм. Өдөр болгон өөртөө зориулж ямар нэгэн жижиг зүйл хийхэд цаг гарга. Таны чухал биш гэж бодож байсан зүйлс хэрэг дээрээ харин ч тустай зүйлс байж, таныг баярлуулах болно. Ухаалаг хүмүүстэй уулзах нь таны асуудалд хандах хандлагыг болон таны хувьд чухал нөхцөл байдлыг өөрчилнө.
Жинлүүр (9/23-10/22)
Хүнд өдөр. Харилцаа туйлшралд хүрэх магадлалтай. Хуучин амраг чинь асуудал үүсгэж, одоогийн амраг чинь таны амьдралаас явах эсвэл боломжийн амрагаа олж авах ч магад. Таны удирдаж буй их дэлгүүрийн борлуулалтанд эрүүл мэндийн болон гоо сайхны чухал бүтээгдхүүний маш ашигтай наймааны хэлэлцээр орж ирнэ. Хайр татам Сугар гариг загасны ордонд байрлаж байгаа үед харилцаа холбоо чухал бөгөөд хэрэв та хэн нэгний сэтгэлийг өвтгөсөн бол буруугаа хүлээхэд тохиромжтой цаг үе.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Ажил хэрэг хялбархан бүтэж мөнгөнд нэгэн хэсэг санаа зоволтгүй болно. Энэ өдөр гэрээ хэлцэл байгуулах бичиг баримт бүрдүүлэх санхүүгийн арилжаа хийх, гэр бүл батлуулах зэрэгт маш сайн. Үдээс хойш хувийн амьдралын ээдрээтэй асуудлуудаа нааштай шийдэж чадах бололтой.
Нум (11/22-12/21)
Ялгаатай өдөр. Энэ өглөө ажлаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Туйлын хүчтэй хүсэл мөрөөдөл санаанаас тань гарахгүй бөгөөд мөрөөдлийн аяллаа эхлүүлэхэд тань тусална. Утасны дуудлага цахим шуудан олноор ирэх бөгөөд аяллын хөлс цаг хугацаагаа хэмнэж ажил хэргийнхээ ихэнхийг агаарын долгионоор хий. Жолооны шалгалт өгч буй хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.