Шууд Chart

1-р үе: Португал 0:0 Франц

2016-07-11 04:56:48

Европын аварга шалгаруулах 15 дахь удаагийн хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт талбайн эзэн Францын шигшээ баг дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчнөөр ахлуулсан Португалын шигшээ багуудын хоород болж байна.

2004 онд талбай дээрээ аварга авахад аз дутсан Португалын шигшээ баг Францчуудыг талбай дээр нь буулган авах төлөвлөгөөтэй гарсан тэд эхний үед аварга авах бага боломжоосоо багагүй хувийг алдсан нь шигшээ багийн ахлагч Криштиану Роналдуг гэмтэлд алдсан явдал байлаа. Тоглолтын 1-р үеийн 20 дахь минутанд Д.Пайетэй тулах үедээ өвдөг орчимдоо эвгүй тулж бэртэл авснаар тоглолтыг орхисон юм. 

Талбайн эзэд талбайн эзэд шиг довтолж тоглосон. Тоглолтод онцгой сайн тоглолт үзүүлсэн хүн бол Нюкасл клубын хагас хамгаалагч М.Сиссохо байлаа. Түүнд Португалын шигшээ багийн хамгаалагчид саад хийж чадахгүй байсаар эхний үеийг өндөрлүүлэв. Тэд эхний үеийг гоол алдалгүйгээр тэнцээгээр дуусгасан нь бараг аз түшив үү гэлтэй байлаа. Үнэхээр гайхалтай тоглолтыг Сиссохо үзүүлэв.

Нийтэлсэн: А.Амаржаргал

1-р үе: Португал 0:0 Франц  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй