Шууд Chart

Челси өнөө орой Монтерритэй хагас шигшээд

2012-12-13 10:55:37

Аваргуудын лигийн аварга Лондоны Челси баг, клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Мексикийн Монтерритэй таараад байгаа билээ. 11-р сард нэг ч ялалт байгуулаагүй байсан Челси клуб Английн Примьер лигийн хүрээнд Сандэрлэндийг талбай дээр нь 3:1 ийн харьцаатай буулган авч, өмнө нь Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтонд Данийн аваргуудыг 6-1 ээр хожсон юм. Испани мэргэжилтэн Рафаэль Бэнитез энэ багийг удирдах болсноос хойш 4 тоглолтыг хийсэн бөгөөд эхний 2 тоглолтондоо хожил аваагүй ч, дараагийн 2 тоглолтондоо ялалт байгуулахад, 9 гоолыг өрсөлдөгчийхөө хаалганд оруулаад байгаа юм. Багийн ахлагч Жон Тэрри бэртлийн улмаас энэхүү тэмцээнд оролож чадхааргүй болсон юм. Харин дасгалжуулагчийн хувьд Рафа энэхүү тэмцээнд 3 дахь удаагаа ирж байгаа билээ. Тэрээр өмнө нь Ливэрпүүл, Интэр гэсэн багуудыг удирдан Японд ирж байсан юм. Багийн хамгаалагч Гари Кэхилл, дасгалжуулагч Рафа нар өчигдөр болсон бэлтгэлийн дараа хэвлэлийнхэнтэй уулзсан бөгөөд багийн хамгаалалт, тоглолтонд ахиц гарч байгааг онцолсон байна.
Харин тэдний өрсөлдөгч Монтерригийн хувьд өнгөрсөн улиралд төв болон хойд Америк, Карибын орнуудын аваргаар тодорсон юм. Бүс нутагтаа топ зэрэглэлийн багаар нэрлэгддэг тус клуб энэхүү тэмцээнд өмнө нь оролцож 5-р байр эзэлж байсан удаатай юм. Хоёр багийн тоглолт өнөө орой Йокохама хотын Интэрнэйшнэл цэнгэлдэхэд Монголын цагаар 18:30-д явагдах болно.

Нийтэлсэн: Б.Багабанди

Челси өнөө орой Монтерритэй хагас шигшээд  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй