Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан болж өндөрлөлөө.
Их насны морьдын уралдаанд 375 хурдан ажнай тоосоо өргөж, 25 км-т шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор морь түрүүлж, аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Бадраагийн хүрэн, гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат М.Даваажаргалын халзан тус тус хурдаллаа.
Дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Ц.Хэнмэдэхийн шаргал хонгор азарга, айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Д.Мөнхбаясгалангийн сартай зээрд морь давхилаа.
Уяач Б.Энхбаатарын хонгор морь түрүүллээ | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.