Шууд Chart

Ф.Сантош: Роналду бэртсэн нь бидэнд маш том цохилт болсон.

2016-07-11 19:15:52

Европын аварга шалгаруулах 15 дахь удаагийн хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод талбайн эзэн Францын шигшээ багийг нэмэлт цагт 1:0 -ээр буулган авсан Португалын шигшээ багийн дасгалжуулагч тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Манай багийн ахлагч гэмтэж сэлгээнд суусан нь бидний хувьд том цохилт болсон. Түүнийг талбайд байхад бид хэзээ ч гоол хийх боломжтой байдаг. Тэр гэмтэхэд би бүх багийнхандаа хандаж түүний төлөө энэ тоглолтод ялах хэрэгтэй гэдгийг дахин сануулсан. Нэмэлт цаг эхлэхийн өмнө дасгалжуулагч Сантос бидэнд маш чухал тактикийн зөвлөгөөнүүдийг өгсөн. Мөн ялалтыг авчирсан сэлгээг хийсэн дээ. Бидний урт удаан хугацааны бэлтгэл үр дүнгээ өгч, манай баг нэг ч ялагдалгүй тэмцээнийг дуусгаж чадлаа. Тоглолтын дараа бол багийнхан бүгд ялалтаа тэмдэглэж бие биедээ баяр хүргэсэн" гэж ярьжээ. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Ф.Сантош: Роналду бэртсэн нь бидэнд маш том цохилт болсон.   
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй