АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гүрж, Украинд айлчиллаа. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Петро Порошенко, Ерөнхий сайд Владимир Гройсман болон бусад өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, Украины хямралд нэрвэгдсэн бүс нутгуудад АНУ 23 сая америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тос, байгалийн хийн хоолойнууд нутаг дэвсгэрээр нь дайран өнгөрдөг Гүрж улс 2008 онд Оростой 5 хоног дайтаж, ялагдал хүлээсэн түүхтэй.
Украины хувьд 2014 онд ОХУ Крымын бүс нутгийг өөртөө нэгтгэн авсны дараа Москватай дайсагнасан харилцаатай байсаар өнөөг хүрсэн юм. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан Керри Гүрж, Украинд айлчилж байгаа нь эдгээр улсыг АНУ, НАТО нөлөөллийн бүс нутгаа болгосон гэх санааг ОХУ-д илгээх зорилготой гэж зарим шинжээч дүгнэж байна.
АНУ Украинд 23 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 1629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.