Өнгөрсөн пүрэв гарагт Японы ард түмэн Танабата буюу одны наадмыг тэмдэглэн өнгөрүүллээ. Орихимэ, Хикобоши гэх дурлалт хоёр бурхан тэнгэрийн заадсаар тусгаарлагдаж, жилийн энэ өдрөөр л уулздаг тухай домог байдаг. Тус домогт үндэслэсэн Танабата наадмыг япончууд нутаг нутгаасаа хамаарч өвөрмөц онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ онд Японы баруун хэсэгт оршдог Осака боомт хотынхон шөнийн тэнгэрийг бэлгэдэж, Окава мөрний усыг ЛЕД гэрлээр чимэглэх уламжлалт ажиллагааг зохион байгууллаа. Жил бүр болдог гэрлийн энэ наадмыг Осака хотын 57 мянга гаруй иргэн үзэж сонирхжээ. Оролцогчдын дунд зуны кимоногоор гоёсон хүүхэд залуус олон байсан байна.
Цугларсан олон цэнхэр ЛЕД гэрлэн бөмбөлөгийг Окава мөрний усанд хөвүүлэх үеэр тус мөрөнд завин дээр оройн зоог барих хүмүүс ч мөн байсан байна. Энэ ёслолын дараа Осака хотын иргэд Танабата наадмын уламжлал ёсоор одонд хүслээ шивнэжээ. Холбогдох албаныхан наадмын дараа гэрлэн бөмбөлөгүүдийг уснаас гаргасан байна. Ирэх онд эдгээр бөмбөлөгийг дахин ашиглаж байгаа нь байгаль орчны идэвхтнүүдийн зүгээс сайшаал хүртээд байгаа юм.
Танабата буюу одны наадам | ||
Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.