Шууд Chart

Төв цэнгэлдэх орчимд 33 хүүхэд төөрчээ

2016-07-12 14:14:04

Өнгөрсөн жилийн өдийд Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 48 хүүхэд төөрч, цагдаагийн алба хаагчид гэр бүл, эцэг эхэд нь хүлээлгэн өгч байсан бол энэ жил 33 хүүхэд төөрч 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийнх нь утасны дугаарыг бичдэг 700-800 ширхэг бугуйвч тараажээ.

Эцэг, эхчүүд хүүхдүүдээ төөрч алга болохоос сэргийлж гараас нь хөтөлж явах, утасны дугаараа цээжлүүлэх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.


Төв цэнгэлдэх орчимд 33 хүүхэд төөрчээ  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй