![](/uploads/201607/news/thumb/07b52eb20ca4a252ef124b1db78f5ea0_x3.jpg)
Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар Хүй долоон худагт 2000 гаруй алба хаагч нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нэмэлтээр гарч байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ жил шинэлэг техник, төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тодруулбал, интернэт холболт болон эрчим хүчгүйгээр ажиллах боломжтой явуулын камерын систем, худалдаа үйлчилгээний төвүүдэд суурин хяналтын систем, морьт болон нохойт, явган эргүүлээр нийгмийн хамгааллыг сахиулан ажиллаж байна.
![](/uploads/201607/photos/dc0bdd460a1ca7b2ef605dbf45ae006c_91758.jpg)
6000 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.