Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2016-07-12 14:32:08

Энэ жилийн үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд хуульд зааснаар баяр наадмаар тав хоног амрах ч баярын өмнө болон дараа бямба, ням гараг таарсан учраас ийн олон хоног амрахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд амралт зугаалгаар явах нь ихэсч байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахиж оролцохыг анхаарууллаа. Иргэд та бүхэн энэ өдрүүдэд удаан хугацаагаар гэр орноо орхиж явах бол хөршдөө мэдэгдээрэй.

Орон нутгийн замд гарч буй ослын 90 хувь нь хүний амь настай холбоотой байгаа учир хурд тохируулах зайлшгүй шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журамд замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгож явна гэж заасан байдаг. Харин жолооч нар орон нутгийн замд зөвшөөрөгдөх дээд хурд, түүнийг хэтрүүлэн зорчдог байна.

Бартаатай, огцом эргэлттэй, гүйцэж түрүүлэх боломжгүй замд хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарах нь их байгаа тул жолооч нарыг хайртай дотны хүмүүсийнхээ амь насыг хариуцаж байгаа тул энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатайг онцгойлон анхааруулж байна. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй