Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа тун удахгүй эхэлнэ. Хүчит бөхийн барилдааны наймын даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Д.Оюунболд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Б.Пүрэвсайхан, Улсын харцага Ц.Содномдорж нар үлдээд байна.
Улсын аварга С.Мөнхбат цолны эрэмбээр улсын аварга Г.Эрхэмбаярыг амлажээ. Улсын арслан П.Бүрэнтөгс шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын начин Р.Пүрэвдагвыг, Улсын арслан Н.Батсуурь мөн шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын харцага Б.Пүрэвсайханыг амлан авч, Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлджээ.
Наймын даваанд аварга аваргаа амлажээ | ||
Үзсэн: 2551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.