Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улсын гарьд Б.Гончигдамбаар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Энэ жилийн хувьд Архангай аймгийн бөхчүүд одтой сайхан наадаж, дөрвөн начин, нэг харцага, нэг заан цолтонтой боллоо. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайханы хувьд хадам аав Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын заан Д.Бумбаяр болоод өөрийн төрсөн ахын хүрсэн Монгол Улсын Заан цолны босгыг алхсан юм.
Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын Заан цолны болзол хангав | ||
Үзсэн: 3943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.