Шууд Chart

Лейкерс багийн хожигдол үргэлжилсээр

2012-12-13 10:56:18

Лос Анжелес Лейкерс баг энэ улиралд дасгалжуулагч болон багийн бүрэлдхүүнд өөрчилөлт хийж нилээдгүй хүчирхэг бүрэлдхүүнтэй болсон билээ. Гэсэн хэдий ч тэдэнд гарааны тоглогчдын бэртэл гэмтэл, шинэ дасгалжуулагч болон тоглогчдын ойлголцол гэсэн асуудал байсаар байна.
Тэд өнөөдөр 4н хожил 17н хожигдол гэсэн тааруухан амжилттай яваа Кавалерс багийн талбайд зочилно тоглосон юм. Уг тоглолтонд Лейкерс багийн лидер Коби Брайнт 42 оноо 5 самбар, Дуайт Ховард 19н оноо 20 самбар гэсэн гайхалтай тоглолтуудаа үзүүлсэн ч багийн бусад тоглогчид хангалтгүй байснаар дахин хожигдлоо. Ингэснээр Лейкерс баг 3 дараалан хожигдол хүлээж 9н хожил 13н хожигдол гэсэн тааруу амжилтаар өрнөд бүсийн 12р байранд бичигдэж байна. Харин эсрэг багаас Кайр Ирвэнг болон Си Жи Майлс нар тус бүр 28н оноо авч багаа хожилд хүрхэд гол нөлөөг үзүүлсэн байна.
Энэ тоглолтын дараа Лейкерс багийн домогт тоглогч асан Межик Жонсон “Лейкерс довтолгоогоо будагтай талбайгаас голлож хийх хэрэгтэй. Учир нь энэ багт лигийн шилдэг том залуус байна шүү дээ. Пау Газолын тоглолт энэ багт дутагдаж байна. Тэр бол лигийн шилдэг оновчтой дамжуулалт хийдэг том залуу” гэсэн байна.
Лейкерс багийн дараагын тоглолт нь дорнод бүсийг тэргүүлэгч Никс багтай Монголын цагаар пүрэв гаригын өглөө 6н цагт Нью-Йорк хотноо зочилно тоглох юм байна.

Нийтэлсэн: Б.Багабанди

Лейкерс багийн хожигдол үргэлжилсээр  
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй