Шууд Chart

Мэнни Пакьяо хөгжөөн дэмжигчидээсээ уучлалт гуйлаа

2012-12-13 10:56:46

Өнгөрсөн ням гаригт Лас Вегаст болсон тулаанд Мэнни Пакьяо, Хуан Манүэл Маркүэзийн хүнд цохилтонд орж ялагдал хүлээсэн билээ. МЖМ Гранд Гардэн Арэнад болсон тулаанд ялагдал хүлээснээсээ хойш тэрээр Филипинд орон даяар цацагддаг Унанг Хирит нэвтрүүлгийн үеэр хөгжөөн дэмжигчидтэйгээ вэб камераар холбогдож, өөрийгөө эрүүл саруул байгаа болохоо мэдэгдлээ. Сэтгэл хөдөлгөсөн энэхүү тулааны 6-р үед Маркүэзийн хийсэн хүчтэй цохилт амжилттай болж, улмаар Филипиний гол төлөөлөл болсон Мэнни Пакьяо уналтанд орсон билээ. Гэвч үүгээр зогсохгүй 3-р раундад мөн адил хүнд цохилтонд орсон юм, Тэрхүү цохилтоос болоод тархины доргилт авсан байх магадлалтай гэж үзэж байсан боловч, үзлэгт орсоны дараагаар зүгээр болох нь тогтоогдсон юм. Мэнни өөрийн биеийн байдлынхаа талаар “Би зүгээрээ, бурхандаа талархахыг хүсэж байна, мөн өөрийнхөө хөгжөөн дэмжигчдэд эцсийн мөч хүртэл хамт байсанд талархал илэрхийлье, одоо миний бие зүгээр байгаа ч, сэтгэл санаа тийм ч сайн биш байгаа, мэдээж би гэр бүлийнхэнийгээ болон, хөгжөөн дэмжигчдээ гундуу байлгахыг хүсэхгүй байна, тэдний төлөө ялалт байгуулж чадаагүй гэж бодохоор хүндхэн санагдаж байна гэдгийг хэллээ
Түүний эхнэр Жинкийгээс, Мэнни ухаангүй болчихсон талбай дээр хэвтэж байхыг харахад ямар байсан бэ гэж асуухад, Мэдээж үнэхээр хүнд байсан, тулааны явцад миний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байлаа, мэдээж энэ чинь миний хайрт нөхөр минь шүү дээ, түүнийг гэрээсээ хэсэг хугацаагаар явахад хүртэл хойноос нь өгүүлдэг гэж Жинкий Пайкяо нулимс туслуулан хэлсэн юм.
8 удаа аврага авж байсан Филипин залуу маань, 54-5-2 гэсэн амжилттай ба үүнийхээ 38-д нь нокаутаар ялалт байгуулж байсан юм. Хэдий энэ удаад аврагын бүсийн төлөөх тулаан биш байсан ч, нас нь явж байгаа Пайкяо өөрийнхөө сүр хүчийг батлан харуулж чадсангүй. Сүүлийн 3 тулааныхаа 2 -т нь ялагдал хүлээгээд байгаа ,33 настай Пайкяог мэргэжилтнүүд зодог тайлах магадлалтай гэж үзэж байгаа ч, сайн амралтын дараа эргэн ирэлт хийх болно гэдгийг мөн цухуйлгаад амжсан байна

Нийтэлсэн: Б.Багабанди

Мэнни Пакьяо хөгжөөн дэмжигчидээсээ уучлалт гуйлаа  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй