Шууд Chart

“Өнөр” уулзвар нээгдлээ

2013-10-14 09:26:57

Нэгдүгээр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон дөрвөн замын “Өнөр” уулзварыг өчигдрөөс албан ёсоор нээлээ. Тус уулзварыг  хоёр чигийн хөдөлгөөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй, босоо хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохионы зохицуулалттай орчин үеийн шаардлага хангасан замтай болгосон байна.

Мөн Гэмтлийн эмнэлгээс уруудсан зам, хуучин уулзварын хэсгийг бүхэлд нь өргөтгөн шинэчилжээ. Тодруулбал, нийт 900 метр урт автозам шинээр барьж, 16708 ам.метр талбайд асфальтон хучилт, 3400 ам.метр талбайд явган зорчигчийн зам тавьсан байна.
 
Энэхүү зам, уулзварыг ашиглалтад оруулснаар III, IV хороолол чиглэлийн болон төв замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурахыг судалгаагаар гаргажээ. Дараагийн ээлжид энэ уулзвараас зүүн тийш X хорооллын уулзвар хүртэл, баруун тийш XXI хороолол чиглэлд шинэ зам барихаар төлөвлөөд байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Өнөр” уулзвар нээгдлээ   
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй