![](/uploads/201310/news/thumb/a147a739f32f579ad128294a9c0e1321_x3.gif)
“Ноёд” группын эзэн Г.Буяндоржийг дахин нэг сараар сунган саатуулахаар болжээ. Энэ шийдвэр өнгөрсөн Баасан гарагт гарсан байна. Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж эхэлсэн ч Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долдугаар сард харьяаллыг нь өөрчлөн Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлсэн юм.
Г.Буяндоржийг бусдыг залилсан, авлига өгсөн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сард баривчлан, саатуулж эхэлсэн. Одоогоор Г.Буяндорж шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа Сонсголон дахь 461 дүгээр урьдчилан хорих төвд хоригдож байна.
Г.Буяндоржийн саатуулах хугацааг нэг сараар сунгажээ | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.