Шууд Chart

Өнөөдөр Ураны асуудлаар мэдээлэл хийнэ

2013-10-14 09:59:02

"Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө" үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ.  Уран олборлох нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар өнгөрсөн өдрүүдэд Бүгд найрамдах нэгдсэн Танзани улсад дэлхийн улс гүрнүүд хэлэлцжээ. Нобелийн “Энх тайваны” шагналт “Цөмийн зэвсгээс хамгаалах олон улсын эмч нарын холбоо”, Танзанийн “Хууль зүй хүний эрхийн төв”, Германы Ураниум нетворк” байгууллага, Роза Лүксембургийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан уг олон улсын бага хуралд Ази тивийг төлөөлөн Монгол улс оролцсон нь анхаарал татаж байна.

Дээрх хуралд оролцоод ирсэн Үндэсний хөдөлгөөнийнхөн Хэвлэлийн хүрээлэнд дэлгэрэнгүй мэдээлэх өгөх аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр Ураны асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй