Шууд Chart

“Рио-Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр ирнэ

2013-10-14 10:06:18

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээр хийх албаны хүмүүс Лондонгоос манай улсад өнөөдөр ирэх юм байна.  

Өнгөрсөн сарын 23-27-ны өдрүүдэд эхний шатны хэлэлцээр Лондонд болж, Монголын талаас Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”- ийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар оролцсон билээ.

Хэлэлцээрээр  Монголын талаас 22, “Рио-Тинто”-гийн талаас найм, нийт 30 асуудал оруулснаас 15 нь шийдэгдэж, үлдсэн 15-ыг нь судалж үзээд хоёр тал Улаанбаатарт дахин хэлэлцээ хийхээр болсон талаар албан ёсоор мэдээлж байсан.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Рио-Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр ирнэ   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй