Шууд Chart

Хуурамч юань худалдан авчээ

2013-10-14 10:54:16

БНХАУ-д зорчоод ирсэн манай улсын иргэд хуурамч юань худалдаж авчээ. Тэд өчигдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд "Найман шарга" төвд валют солих гэж ирээд хуурамч гэдгийг мэдсэн байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн иргэд худалдан авсан юанийхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон, гар утсандаа баталгаажуулах, их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хуурамч юань худалдан авчээ  
Үзсэн: 3352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй