Шууд Chart

Ван Перси эцсийн мөчид хожлын гоолыг оруулж Манчэстэр Ситиг буулган авлаа

2012-12-13 10:58:36

Английн Премьер лигийн 16-р тойрогт Манчэстэр хотын 2 багийн тулаан олны сонирхолыг ихээр татаж байлаа. Өнгөрсөн улиралд 2-ууланд нь өрсөлдөгчөө буулган авсан Манчэстэр Сити энэ өдөр өөрсдийн цэнгэлдэхдээ тэдний хүлээн авч тоглолоо. Статистикаас харахад Этихад цэнгэлдэхэд явагдсан сүүлийн 5 дэрби тоглолтонд 6 гоол ороод байсан бол өнөөдөр талбайн зочин Манчэстэр Юнайтэд 3:2-н харьцаатай ялалт байгууллаа.

Хоёр багийн тоглолт эхнээсээ ширүүн темптэй явагдсан. 16 дахь минут хүртэл Сити бөмбөгийг илүүтэй эзэмшин амжилттай довтолгоо зохион байгуулахыг зорьж байсан ч сөрөг довтолгоогоор Уэйн Руни тооны харьцааг нээсэн.Хэдхэн минутын дараа Ситигийн ахлагч болон төвийн хамгаалагч В.Компани бэртэл авж талбайг чөлөөлсөн нь тэдний хамгаалалтыг сул болгосон юм. Үүний дараа 29 дэхь минутад Руни тоог 2:0 болгож чадсан.

Тоглолтын дараагийн хагас мөн адил ширүүн явагдлаа. 3 оноогоор дутуу байгаа Ситигийн хувьд ялалт байгуулах нь тун чухал байсан. Ийнхүү удаа дараалан довтолсны эцэст Яя Туре тоог ойртуулав. Цаг явах тусам тоглолт ширүүсч олон алдааг бие биедээ хийж нийт тоглолтын турш 2 багаас 7 хүн шар карт авсан. Харин тоглолтын 86 дахь минутад Забалета булангаас ирсэн бөмбөгийг 16-н дотроос цөм цохин тоог 2:2 болгосон.

Гэхдээ тоглолт тэнцэх учиргүй байжээ. Шүүгчийн сунгасан 4 минутад Юнайтэдын шилдэг довтлогч Робин ван Перси чөлөөт цохилтоос гайхалтай гоолыг оруулж эцсийн цэгийг тавьсан. Ийнхүү Манчэстэрын дэрбид талбайн зочид болох Юнайтэд ялалт байгуулж 39 оноотой хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Сити тэднээс 6 оноо тасарч хүснэгтийн 2-р байранд хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Ван Перси эцсийн мөчид хожлын гоолыг оруулж Манчэстэр Ситиг буулган авлаа  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй