![](/uploads/201310/news/thumb/373c72a0b927662ad132a764edc296b1_x3.jpg)
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход СБД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар эрүү үүсгэн шалгаж байна.
Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлаж, “Сэлэнгийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна. Үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ захиалан хэрэг үүсгүүлэн хорьж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс Л.Баттогтохыг "бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” хэрэгт буруутгаж байна.
П.Өлзийсайханы өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэжээ | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.