Шууд Chart

“Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалт боллоо

2016-07-21 10:52:49

Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад манай улсын Авлигатай тэмцэх газрын төлөлөгчид оролцлоо.

Сингапурын засаглалын ерөнхий ойлголт болон Сингапур улс авлигатай хэрхэн тэмцсэн талаар макро стратеги зэрэг үндсэн сэдвийн дор нийт 30 орны төлөөлөгчийг хамруулан Сингапурын засгийн газрын бүтэц үйл ажиллагаа, засаглалын зарчим, ёс зүй, Сингапурын авлигыг мөрдөн шалгах хорооны үйл ажиллагаа болон авлигатай тэмцэх макро стратегийн хоорондын уялдаа, авлигатай тэмцэх гурван “Е” зарчмын талаар сургалт явуулжээ.

1959 оноос өмнө Сингапурт авлига гол асуудал нь болж байжээ. Өнөөдөр харин Сингапур улс авлигаас амжилттай ангижирсан улсын нэг болсон. Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг хүчтэй, эрх мэдэл, албан тушаалын байдлыг үл харгалзан авлигатай тэмцэх шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, олон нийт авлигыг үл тэвчих хандлагатай нь Сингапур авлигаас ангижирсан хамгийн гол шалтгаан болжээ.


“Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалт боллоо  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй