“Apple” брэндийн шилдэг бүтээл гэгдэж буй “iPhone 5” смартфоны ОХУ-ын хэрэглэгчдэд зориулан үнэт эдлэл үйлдвэрлэгч "Sun & Moon" студиэс тус смартфоны “Кремль” ба “Алмааз” нэртэй хувилбарыг гаргажээ. “iPhone 5” смартфоны “Кремль” хувилбард Орос өнгө аясыг илтгэхийн тулд ар талын тагийг Орос сүмийн дээврийг санагдуулам алтан хээгээр тойруулан чимэглэж, ОХУ-ын төрийн сүлд болох хос толгойтой бүргэдийн дүрсийг алтаар урлан шигтгэсэн байна. Харин “iPhone 5” –ын “Алмааз” хувилбарын арын таганд мөн хос толгойтой бүргэдийн дүрсийг алтаар урлан шигтгэж, 1.5 каратын алмаазуудаар чимэглэжээ. Эдгээр тусгай “iPhone 5” смартфонууд нь 12,500 ам.долларын үнэтэйгээр ОХУ-ын хэрэглэгчдийн гарт хүрч эхэлсэн байна. Дашрамд сонирхуулахад "Sun & Moon”-ээс “iPhone 5”-ийн өмнөх хоёр загваруудыг ч мөн ийн чимэглэж гаргаж байжээ.
Оросуудад зориулсан “iPhone 5” | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.