Шууд Chart

Боксчидын тоглолтын хуваарь гарлаа

2013-10-14 13:44:18

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Казахстан улсын Алматы хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 118 орны 600 гаруй боксчин оролцож байна. Манай тамирчдын тоглолтын хуваарь

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Унгарын Иштван Унгваритай 19-ний үдэш тоглоно. Энэ жинд 38 боксчин тоглоно.

56 кг-д Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн.
19-нд Тажикстан, Азербайжаны аль дийлсэнтэй нь үзэх юм. Энэ жинд 51 боксчин тоглоно.

60 кг-д ОУХМ Д.Отгондалай маргааш Кенийн Жон Малтай тоглоно.

64 кг-д Лондонгийн олимпийн хүрэл, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ эхний даваанд хийлсэн. 18-нд Хятад, Туркменстаны ялсантай тоглоно.

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд 16-нд Азийн аварга Хятадын Майматитуерсунгтай хүч үзсэн. 

75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 17-нд эхний даваанд Израйлийн Константин Сингортай таарсан.

81кг ОУХМ С.Эрдэнэбаяр 16-нд АНУ-н Торрес Жеримиастай тоглоно.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Боксчидын тоглолтын хуваарь гарлаа   
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй