![](/uploads/201310/news/thumb/7711c762e75030b3cfb37e37b0c3911e_x3.jpg)
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо уламжлалт “Алтан намар 2013” хөгжмийн наадмын 31 дэх жилдээ зохион байгуулж байна.Наадам долоо хоног үргэлжлэх бөгөөд өчигдөр СУИС-ийн “Оюутан” театрт хөгжмийн зохиолч УГЗ Сэр- Одын “Хайрын үргэлжлэл” мюзиклээр эхэллээ. Харин 15-ны өдөр 18.00 цагт УГЗ С.Баатарсүхийн хөгжим “Хандармаа” үндэсний дуулалт жүжгийг Төмөр замын дуу бүжгийн чуулгад тоглоно. 17-ны 14.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн нэгдсэн тоглолт болох юм байна. "Алтан намар" хөгжмийн наадмын хаалтын ажиллагаа 19-нд болж дан хөгжмийн шилдгүүд тодорно.
"Алтан намар" хөгжмийн их наадам эхэллээ | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.