Шууд Chart

Айлуудад нэгжлэг хийж буу зэвсэг хураажээ

2013-10-14 16:36:18

Хятадын эрх баригчид сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд "Терроризмын эсрэг" нэртэй нийг­мийн зөрчил даамжирч эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн ажилчдын ажиллах чадварыг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж байна.

Ажлын хүрээнд 1.5 сая монгол үндэстэн амьдардаг ӨМӨЗО-ны Тунляо хотноо айлуудад нэгжлэг явуулж, буу, зэвсгийг нь хураажээ. Тэд  50 тонн тэсрэх бодис, 2000 гаруй буу, 32 мянган хутга хураан авсан талаар АНУ-д төвтэй хүний эрхийг хам­гаалах "SMHRIC" байгууллага мэдээлжээ. Уг ажиллагаанд цагдаа, гал сөнөөгчид, түргэн тусламж зэрэг 15 нэгж оролцжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Айлуудад нэгжлэг хийж буу зэвсэг хураажээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй