Хэдхэн хоногийн дараа эхлэх "Рио 2016" зуны олимпийн нээлтэд тугийн дор нэгдэн оролцох дүрвэгч тамирчдын баг олимпийн хотхонд хүрэлцэн очоод байна. Сири болон Конго зэрэг дайны аюулаас үүдэн улс орноосоо дүрвээд байгаа 10 гаруй тамирчид энэхүү их наадамд олимпийн тугийн дор нэгдэн оролцох юм.
Олимпийн түүхэнд анх удаа "Дүрвэгсдийн баг" хэмээн нэрлэгдэх болоод байгаа тус багт иргэний дайнаас дүрвэж Газар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра Мардини, Сирийн иргэний дайны дүрвэгч усанд сэлэлтийн тамирчин Рами Анис, Конгогийн иргэний дайны дүрвэгч тамирчин Пополе Мисенга нар багтаж байна.
"Дүрвэгсдийн баг"-ийн гишүүн, Конгогийн иргэний дайнаас дүрвэж ойд ганцаараа найм хоног нуугдаж байсан тамирчин Пополе Мисенга, "Хоёр дүүгээ харалгүй удсан болохоор бараг царайг нь ч санахгүй байна. Нэг өдөр тэднийгээ энд авчирч хамт амьдрахыг хүсдэг" хэмээн ярьсан юм.
Тэд, "Эх орноо төлөөлж чадахгүй болсондоо гунигтай байна. Бид эрхээ алдаж, шударга бусаар доромжлогдсон бүх хүмүүсийг энд төлөөлж байна" гэж мэдэгджээ. Харин тус багийн дасгалжуулагч "Тэд Риод хөл тавьснаараа аль хэдийн өөрсдийн медалиа авсан. Энэ бол тэдний амжилт" хэмээн онцолжээ.
Дүрвэгч тамирчид олимпийн тугийн дор жагсана | ||
Үзсэн: 3298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.