![](/uploads/201310/news/thumb/42da7b519bd9970259b4ec77dbe1d723_x3.jpg)
Монгол Улсад Газрын тосны хайгуул олборлолт хийж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах уралдаант сонгон шалгаруулалт зарлажээ.
Уралдаант шалгаруулалтад Газрын тос, уул уурхай, хими технологи, байгаль орчны чиглэлээр суралцдаг 27 оюутан оролцсоноос 17 оюутан гадаадын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцах болзлыг хангасан байна. Шалгарсан оюутнууд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит хийн их сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Газрын тосны их сургуульд суралцахаар болж батламжаа гардан авлаа.
Газрын тосны чиглэлээр суралцах оюутнууд тэтгэлэгт хамрагдлаа | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.