Шууд Chart

Б.Мөнхбат: “Тухайн спортоороо "нэвтэрхий толь" болсон тайлбарлагчид ажиллана”

2016-08-03 09:05:13

Дэлхий даяар хоног тоолон хүлээж буй "Рио-2016" зуны олимпийг MҮОНРТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх эрх авснаасаа хойш бэлтгэл ханган, өдгөө гурван сувгаар зэрэг дамжуулахад хэдийн бэлэн болоод байна. Энэ талаар мэдээлэл хүргэхээр МҮОНРТ-ийн олимп хариуцсан продюсер Б.Мөнбатыг зочноор урилаа.

-Олимп эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?

-Бидний ажил нэгдүгээр сараас эхэлсэн болохоор бэлтгэл харьцангуй сайн хангагдсан гэж үзэж байгаа. MNB нэгдүгээр суваг, Монголын мэдээ суваг, MNB спорт сувгууд бүгд техникийн хувьд болон уран бүтээлчдийн хувьд бэлэн болсон. Газар дээрээс нь буюу Рио Де Жанейро хотоос манай таван уран бүтээлч мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэхээр зориод байна.

-Онцгой эрхтэйгээр шууд дамжуулна гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарлах юм. Та энэ онцгой эрхийн талаар тодруулахгүй юу?

-Манайх энэ эрхийг Японы “Дэнцү” гэдэг компаниас худалдан авсан. Учир нь энэ компани 2014 оны өвлийн олимпоос эхлээд 2021 оны олимп хүртэл Азийн 14 орны эрхийг худалдаад авчихсан байдаг. Тиймээс бид “Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо”-гоор дамжуулан Монголын нутаг дэвсгэр дээр шууд дамжуулах эрхийг худалдан авсан. Энэ эрх нь дотроо арван таван дэд эрх багтаасан байдаг юм. Тодруулбал, каблийн сувгаар цацах эрх, агаарын телевизээр цацах эрх, интернэтээр түгээх эрх, радиогоор нэвтрүүлэх эрх, олон нийтийн газар үзүүлэх эрх гэх мэт. Эдгээр бүх эрхийг нь МҮОНРТ авсан учраас “онцгой” эрх гэж нэрлэгдээд байгаа юм.

-Олимпийн үеэр шууд дамжуулалтын хүрээнд үзэгчид ямар, ямар мэдээллээр хангагдах вэ?

-Монголын 50 тамирчин "Рио-2016" зуны олимпод хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ бүх тоглолтуудыг цаг алдалгүйгээр манай гурван сувгаас сонгон үзэх боломжтой. Мөн МҮОНТ "Рио-2016"-д зориулаад “Сайн байна уу Рио” гэсэн 60 минутын шууд нэвтрүүлгийг үзэгч түмэндээ өдөр бүр 19-өөс 20 цагийн хооронд хүргэнэ гэх мэт үзүүштэй, харууштай олон сайхан мэдээ, мэдээлэл, хөтөлбөр, тоглолтуудыг бэлтгэн, ажиллаж байна даа.

-МҮОНРТ гурван сувгаар шууд дамжуулахад бэлэн болсон гэлээ. Яагаад гурван сувгаар дамжуулахаар болсон юм бэ?

-Тиймээ, бид гурван сувгаар дамжуулан үзэгчдэд "Рио-2016" зуны олимпийг хүргэнэ. Учир нь 16 хоногийн турш маш олон төрлийн спортын наадам зохион байгуулагдана. Тэр бүгдийг нэг бүрчлэн үзүүлэхийн тулд бид “MNB спорт” гэсэн сувгийг нээсэн юм. Харин манай үзэгчид өөрийн дуртай, сонирхдог төрлүүдээ MNB үндэсний телевиз, Монголын мэдээ суваг, MNB спорт сувгаас сонгон үзэх бүрэн боломжтой болсноороо онцлог.

-Олимпийн дараа MNB спорт суваг хэрхэн ажиллах вэ?

-Цаашдаа спортын төрөлжсөн суваг болоод үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна.

-Олимп шууд дамжуулахад Үндэсний телевизийн сэтгүүлч, хөтлөгч нараас гадна 42 тайлбарлагч авч ажиллуулж байгаа гэж сонссон. Ямар шалгуураар хэрхэн сонгосон бэ?

-Тиймээ, 42 тайлбарлагч бидэнтэй хамтран ажиллана. Эдгээр хүмүүсийг олон нийтийн санал, санаачилгын дагуу нэлээд урт хугацаанд, няхуур судалсаны үндсэн дээр сонгосон. Мэргэжлийн хүмүүс гэдгээрээ олон давуу тал бий болгоно шүү дээ. Эдгээр хүмүүс маань тухайн спортыг маш сайн судалсан, туршлагатай, мэргэшсэн гэж хэлж болно. Тодруулбал, Волейболын тэмцээн наймдугаар сарын 6-наас 21-ний хооронд тоглогдоно. Тоглолт “MNB спорт” сувгаар дамжуулагдана. Тайлбарлагчаар Ц.Бат-Энх ажиллана. Харин Жүдо бөхийн тэмцээн 8 дугаар сарын 6-наас 12-ны хооронд тоглогдоно. Тоглолтыг MNB нэгдүгээр сувгаар дамжуулна. Тайлбарлагчаар Б.Шижир ажиллана. Нэг үгээр хэлбэл, тухайн спортоороо "нэвтэрхий толь" болсон тайлбарлагч нар ажиллаж байгаа учраас танин мэдэхүйн маш их ач холбогдолтой гэж хэлж болох юм. Тиймээс үзэгчдийн хүсэл сонирхолд нийцэх байх гэж найдаж байна.

-"Рио-2016" зуны олимпийн шууд дамжуулалтын үеэр хамтран ажиллах хувь хүн, байгууллагууд хэрхэн холбогдох вэ?

-МҮОНРТ-ийн үүд хаалга үргэлж нээлттэй. Бидэнтэй ирээд уулзаж болно. Бид тухайн байгууллагын зар сурталчилгааг телевизээр хүргэхээс гадна Бразилд байгаа уран бүтээлчидтэй холбогдож “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгээс сурталчилгаа хийх боломжтой гэдгийг бас дуулгачих нь зөв болов уу.

-Ярилцсанд баярлалаа

Нийтэлсэн: Ч.Энхзул

Б.Мөнхбат: “Тухайн спортоороо "нэвтэрхий толь" болсон тайлбарлагчид ажиллана”  
Үзсэн: 6681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mnb...! [103.10.22.xxx] 2016-08-15 22:06
Shijirbatiin huwid heden zuil helhed ... judogiin zarim neg barildaan deer setgeliin huurluur turuulj barildaanii dugnelt hiigeed baih shig baihiin ..! Asa awarga hurtel japani shuugch buruutai geed jirgeed awsan .! harin japanchuud judogiin durmee sain sudal har uz geh tailbar ugsun baisan .! tegheer tailbariig sain harj uzej baij dugneltee hiih heregtei ...! odoo chuluutiin barildaan deer sain anhaarna biz dee
Зочин [202.70.36.xxx] 2016-08-09 11:16
Шижирбатаар тайлбарлуулж байгаад маш их баяртай байна. Ёстой үзсэн юм шиг болж байна. Цаашид ч тайлбарлуулж байгаарай
Зочин [150.129.142.xxx] 2016-08-07 11:21
Цагаандалай болон бусад сэтгүүлчид мэргэжлийн хүний урдуур орж мэдэмхийрч ярихаа болиоч ээ, гадаад суваг үзсэн нь дээр юмуу
Зочин [121.173.14.xxx] 2016-08-07 01:42
Shijiree ajlaa sain hiij bgaa shig munhbataa ajlaa hiigeech tehnikiin huwid yu belen bolsiin be saitaar uzeh yum alga elersen balarsan medeelel bhiin naad tehnikiin ajilchdaa ajilluulaach eswel erhee uur tv-d shiljuuleh heregtei niit ard irgediinhee tuluu hìih heregtei shuu zaluu mini
Зочин [103.26.195.xxx] 2016-08-05 14:26
Тэмцээний оноолтыг (Start List) ямар WEB хаягаар харах вэ? Жүдо, чөлөөт, буудлага, бокс г.м.-чилэн төрөл төрөлөөр нь
Зочин [150.129.140.xxx] 2016-08-04 18:02
Тайлбарлагч нар тэмцээн узэхэд гай болохгуй л байх хэрэгтэй. Жинхэнэ хегжеен дэмжигч хумууст та нарын мэдэмхийрэл хэрэггуй шуу. Дэлгэц дээр гарч байгаа зуйлийн талаар л ярьж узээрэй битгий Батзаяа (хел бембег) шиг сонссон дуулсан бухнээ чалчаад байгаарай. Та бухэнд амжилт хусье
Зочин [202.21.112.xxx] 2016-08-04 15:55
Та бүхэн бидний сэтгэгдлийг үнэхээр хүлээж авдаг бол саяын болж өнгөрсөн хөлбөмбөгийн Европын аваргын тайлбар бас дутмаг болсныг анхаарах хэрэгтэй. Тамирчдын алдааг ЗӨРЧИЛ гэж яаж буруу тайлбарлаж чадав аа. Зөрчил юм бол дандаа гэмт хэрэгтнүүд тоглосон болж таарав уу. Эсвэл танайханд монгол хэлний дүрэм үйлчлэхгүй болсон юм уу.
Зочин [202.21.112.xxx] 2016-08-04 15:51
Шижирбат гэж хүүхэд шал гуншаа. Ингэцэн..., тэгцэн... гэж тайлбараа дандаа өнгөрсөн цаг дээр хэлнэ. Сонсохоос дургүй хүрмээр. Өөр сайхан хүнгэнэсэн хоолойтой бөхийн тайлбарлагч нар зөндөө л бна. Хүнээ зөв сонгосонгүй дээ. Үндэсний ТВ-хэн
Зочин [121.173.14.xxx] 2016-08-07 01:46
Shijireegees uur judo tailbarlah hun odoogoor mongold alga sanaa bodloo zuw tsegtstei yaridag medlegtei zaluu sonsood kaif awdag yum
shijeree sain [202.21.119.xxx] 2016-08-05 21:13
Shijereegees uur sain hun haana bag yum be
Сүх Эрдэнэт [103.57.94.xxx] 2016-08-04 00:27
Болж байна. Тайлбарлагч нар сэтгэлд нийцэж байна. Хөл бөмбөг дээр хэн байгаа, хөнгөн атлетик болон ерөнхий мэдээллүүдийг хэн бэ
Б.Мөнхбат [202.70.34.xxx] 2016-08-03 14:27
Санал сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа.Өнөөдрөөс Хөлбөмбөгийн хэсгийн тоглолт эхэлж байгаа шүү.Яг та бүгдийн тайлбарлуулахыг хүссэн шилдэгүүд байгаа.ШИЛДЭГ ТАМИРЧДАА МЕДАЛЬ АВАХАД НЬ ХАМТДАА БАЯРЛАХ ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА АА.УУХАЙ УУХАЙ УУХАЙ
Зоригоо [182.160.32.xxx] 2016-08-03 12:06
Мөнхбатаа танай хамт олонд баяр хүргэе баярлалаата бүхэнд жүдог Шижирбат тайлбарлах нь маш зөв тэгээд бас чөлөөт бөхийг Энхээ багшаар. боксийг Үүеэ гавьяатаар, сагсан бөмбөгийг Идэрууган,Ялалт,Төмөр нараар волейболыг Батэнх ээс өөр хүн санагдахгүй байна сагсан дээр Дамба багш бас их гоё тайлбарладаг юм шүү манай үндэсний телевизийн хэдэн хөтлөгч сэтгүүлч нар бол хэрэг байхгүй тэд нараарб итгийтайлбарлуулаарай амжилт хүсье
Зочин [121.173.14.xxx] 2016-08-07 01:48
Mash zuw sanal bn tanaihan oir zuuriin medleg bhgui hetsuu numuus shuuu yum unshij sudlah zaw gardaggui bhdaa chaawaas
Болж байна. [202.170.70.xxx] 2016-08-03 11:50
Юуны өмнө энэ том контентийг үзүүлэх гэж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Бас зоригтойгоор Чандманиас татгалзах шийдвэр гаргасан Оюундарь захиралд баярлалаа. Ер нь тэд нар спорт мэдэхгүй, хоосон хашгирах, тамирчид дагаж далдганахаас өөр юм мэдэхгүй. Худлаа спортын сэтгүүлч нэр зүүсэн баагий нар байдаг. ТВ салбарын энэ их өрсөлдөөн дунд эд нарыгаа хөгжүүлэх эсвэл солихгүй бол та нар хоцрогдоно шүү.
Зочин [202.21.117.xxx] 2016-08-03 10:59
Батэнхийн тайлбарлах гэж юу байх вэ волейболын холбооны ажлыг унагаж байгаа шүү дээ эртхэн холбооноос зайлуулбал таарна Баатархүрээ арай дээр
Зочин [27.123.214.xxx] 2016-08-03 10:19
Ish mnb iimerhuuul chdvar muutai chiheesnii amitastai boljdee ymrch aviyyasgui Iiim amitad tejeej bhaar ystoi shijire metin sn sportin. Setguulchid avah hregtei
Зочин [103.57.94.xxx] 2016-08-03 10:17
Бат-Энх арай бишээ Баатархүрээ хамаагүй дээрдээ Шижирээ илүү дутуу үгээ багасагавал болж байна
Зочин [112.72.12.xxx] 2016-08-03 10:11
mnb sport n hezeenees garah yum be. olimp ehleheer garah yum uu?
Зочин [115.161.241.xxx] 2016-08-03 09:50
Mongol Tb n Otgonjargal yavsan uu? ih goyo tailbarladag zaluu shu.

Бидэнтэй нэгдээрэй