Шууд Chart

“РИО-2016”-ийн тайлбарлагчдыг танилцуулж байна: Бокс тайлбарлагч Цоодолын Батнасан

2016-08-03 13:35:25

МҮОНРТ нь “РИО-2016”-г албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.  Олимпийн тэмцээн уралдаануудыг шилдэг, хөтлөгч тайлбарлагчдаараа дамжуулан таны сонирхолд нийцүүлэхээр нийт 42 тайлбарлагчтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Тэдгээр тайлбарлагчдын талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэе.


Бокс тайлбарлагч Цоодолын Батнасан

Монголын мэдээ сувгаар наймдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд “ БОКС”-ын тэмцээний сонирхолтой тоглолтуудыг Олон улсын хэмжээний мастер Цоодолын Батнасан тайлбарлана.

Ц.Батнасан нь 1971 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Боксын спортоор 1985 оноос буюу 14 наснаасаа Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Бандийн  удирдлагаар хичээллэж эхэлсэн.

Түүний амжилтууд:

  • Залуучуудын улсын хошой аварга
  • Насанд хүрэгчдийн улсын хошой аварга
  • Монголын Бүх Ард Түмний Наадмын аварга
  • Энэтхэг, БНАСАУ, Румын, ОХУ, БНХАУ, Филиппин, БНСУ, Казахстан, Узбекстаны Олон улсын тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртэж байсан.
  • Азийн наадам, Азийн аваргын хүрэл медальтай.
  • Олон улсын хэмжээний мастер цолтой
  • Япон улсад 2 жил мэргэжлийн бокс тоглосон. Нийт зургаан тоглолт хийж, тав ялж, нэг тэнцсэн

Олон улсын хэмжээний мастер Ц.Батнасанг боксын тамирчин гэдгээс нь гадна тайлбарлагч гэдгээр нь сайн мэднэ.

  • 2012 оны Эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ТВ9 телевизээр 
  • 2012 оны "Лондон-2012" олимпийн наадмыг  ТВ9 телевизээр 
  • 2014 оны "Инчеон-2014" Азийн наадмыг  ETV телевизээр 
  • 2015 оны "ДОХА-2015" ДАШТ-ийг MNB телевизээр тус тус тайлбарлан, бокс сонирхогчдодоо хүргэж байсан туршлагатай.
  • 2012 оноос эхлэн МБХ-нд дотоодын тэмцээн зохион байгуулагч,
  • 2014 оноос МБХ-нд  Менежер 
  • 2015 оны 12-р сараас МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Нийтэлсэн: Ч.Энхзул

“РИО-2016”-ийн тайлбарлагчдыг танилцуулж байна: Бокс тайлбарлагч Цоодолын Батнасан   
Үзсэн: 3328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.141.xxx] 2016-08-31 07:48
Өө мундаг залуу байна шдээ

Бидэнтэй нэгдээрэй