Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Мэдрэмтгий өдөр. Аливаа юмыг хэт их хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Та магадгүй айж сандрана. Яагаад гэвэл энэ сар нь дева сар. Өөрийн муу зан араншингаа арилгах хэрэгтэй мөн таны уур хилэн том аюул болно. Та ажлаа өөрөө хийхийг хүсэх нь зөв. Гэхдээ өөрийн лимитээс илүү ажиллаж хэрэггүй. Гариг эрхэсийн энерги нь ажил хийх эрмэлзэл төрүүлнэ. Мөн өөрийгөө анхаар. Ажлаа эрт дуусган өөр бусад зүйлдээ цаг гарга тухайлбал найз нөхөдтэйгөө цаг гарган наргиж цэнгэ.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол шинжтэй өдөр. Эрчүүд ихээхэн ажилтай байна. Учир нь өөрийн хүч, боломжиндоо хэт их итгэлтэй байна. Гэвч ажлын амжилт нэмэгдсэн материаллаг эрэлтээ хангах хүсэлтэй холбогдоно. Өөрийн хувь заяагаар тоглох хэрэггүй. Бодлогогүй алхам нь ялагдалд хүргэнэ.
Загас (2/19-3/20)
Амжилттай өдөр. Өнөөдөр таны өмнө маш олон боломж нээгдэх бөгөөд энэ бүхэн таны сэтгэлийг маш их хөдөлгөх болно. Та яг одоо хэр амжилттай байна түүнээс таны ирээдүйн сайн сайхан байдал хамаарах болно. Таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь таныг тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлэл танд төсөөлшгүй их ашиг авчрах болно. Өнөөдөр та дэлгүүр хэсч байгаа бол маш амжилттай наймаа хийх бөгөөд их хэмжээний чанартай бараа бүтээгдэхүүнийг маш бага үнээр худалдаж авах болно.
Хонь (3/21-4/19)
Сэтгэлээр унасан өдөр, нэмэлт үүрэгт ажил хүлээж авсны улмаас найз нөхөд, хайртай хүнтэйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл талаар болно. Шинэ ажил танд гайхалтай сайхан санагдсан ч та бусдыг амарч байх үед ажиллаж байх болно гэдгээ одоол анзаарна. Өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй ч хэт их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Танд айж сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Харин нөхцөл байдал өөрчлөгдөж таны айдас гэнэт алга болно. Хичээл номоо нэн тэргүүнд тавихыг хүсч байна. Шамдан мэрийж чадваас таны үнэлгээ эрс сайжирна. Хүн хичээл зүтгэл л гаргаж чадвал үнэлүүлж чадах болно.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл хангалуун өдөр. Та өнөөдөр мэргэн ухаантай байна. Өөрийн зөн совиндоо итгэлтэй байж зовлон жаргалаа бусадтай хуваалц. Ихэнх хүмүүсийн хувьд баяртай өдөр болох ба та эрч хүчээ чөлөөтэй байлган амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Үдэш болоход нар таны орд уруу нүүж таны гүн ухааны итгэл бодлыг сэргээнэ. Дараагийн хэд хоногийн туршид та амьдралаа дүгнэж цэгнэн зорилгоо төлөвлө.
Идэвхитэй өдөр. Таны ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Энэ бол таны хувьд орчлон ертөнц таны хүслийг биелүүлээсэй гэж хүсэж илүү сайн сайхан зүйлд бэлэн байх өдөр. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээ зөв сонго, хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн байдаггүй шүү дээ. Мөн давхар өөр хүнээс зөвлөгөө авах нь хэзээд зөв байдаг. Танай компани илүү хол газар луу нүүх гэж байгаа мэдээ таныг сандралд оруулж болох юм.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Өнгөрсөн шөнө cap дэлхий ван гарагтай нэгдсэн тул таны нэр хүнд ажил төрөл тань цэцэглэх болно. Хуучны зуршлаа орхин өөрчлөгдөхөд их хэцүү байх болно. Өөрчлөгдөх шилдэг арга бол одоо ч гэсэн байгаа хуучин зуршилдаа таатай байх. Дахин зохион байгуулалт хийх хэрэгтэй эсэх талаар өөрөөсөө сайн асуу. Тиймээс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж мөрөөдлийнхөө төлөө амьдарч эхэл. Үрэлгэн загнахаас болгоомжил. Мөн гоонь эрчүүд ч гэсэн амьдралын сайхан бүхэнд татагдан хэт туйлшрахаас болгоомжил.
Арслан (7/23-8/22)
Тааламжтай өдөр. Сайхан зүйлийг хүсч буй арслангынханы хувьд энэ зүйл аль хэдийн амьдралд нь иржээ гэдгийг мэдрэх болно. Та өмнөө таарсан саад бэрхшээлээс зугтах боломжгүй бөгөөд түүнийг даван туулах асар их хүч чадал, сэтгэлийн тэнхээ танд байгаа гэдэгт итгээрэй. Од эрхэсээс илгээж буй өөрчлөлтөнд бэлэн байж түүнийг талархан хүлээж ав. Таны санхүүгийн байдал урьд өмнөхөөсөө сайн байх нь ээ.
Охин (8/23-9/22)
Бодолтой өдөр. Ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэр гаргах баримт бичигт гарын үсэг зурах, ярилцлага хийхээ түр хойшлуулах нь чухал. Ашигтай ажлын төлөвлөгөөгөө үл ойшоолгүй нарийвчлан үзэх нь зүйтэй. Гэвч ямар нэгэн эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой. Азаа туршиж үзэх нь таны нийгмийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй. Одоо бол мөнгөө үрэх цаг биш, харин төсөв, мөнгөндөө ухаалаг хандаж ирээдүйд хэрэглэхээр хадгалах үе юм.
Жинлүүр (9/23-10/22)
Шударга өдөр. Одоо элбэг дэлбэг байдлыг бэлэгдэгч дэлхий ван гараг мөнгийг бэлэгдэгч нарны аймгийн 8-р гэр руу хөдөлж байгаа тул танд ихээхэн ашиг орлого авчирна. Аз ахиад л таны талд байна. Тиймээс сугалааны тасалбар худалдан ав. Хүрд эргүүлж, казинод тогло. Их бооцоо тавьсаны хэрэггүй, өөрийн хэмжээнд л тогло. Гэхдээ та л ялагч болох болно. Өнгөрсөн үе рүүгээ эргэж харахын оронд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Тодорхой ажилд томилогдохоос зүрхшээх хэрэггүй. Өнөөдөр та оддын нөлөөн дор байгаа учраас аливаа чухал ажлыг бусдад даалгаж болно.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг өдөр. Та энэ өдрийг ажилдаа зориул. Таны ажил нэлээд овоорсон бололтой. Өнөөдөр аливааг мэдэх гэсэн тэмүүлэл тань улам нэмэгдэн, шинэ танилтай, шинэ сэтгэгдэлтэй болохыг хүсэж магад. Удирдлагаасаа ашигтай сонирхолтой санал хүлээн авч магадгүй.
Нум (11/22-12/21)
Санаанд нийцсэн өдөр. Асуудалд орсон найз болон хамтрагчдаа туслах хүсэл тань танд нөлөөлөх бөгөөд чухал үр дүнд хүрэх болно. Өнөөдрийн гараг эрхсийн дарааллаар бол та бүлгийн үйл ажиллагаанд оролцсоноор өөрийгөө таниулах боломжтой байна. Таны өнөөдрийн энерги болон сэтгэл хөдлөл нь танд хүссэн зүйлийнхээ араас явах зорилгынхоо төлөө тэмцэх чадварыг өгөх болно.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.