Шууд Chart

РИО-2016: Сагсан бөмбөг тайлбарлагч Ганбатын Идэр-Ууган

2016-08-03 16:53:29

МҮОНРТ нь “РИО 2016”-г албан ёсны эрхтэйгээр шилдэг, хөтлөгч тайлбарлагчдаар дамжуулан таны сонирхолд нийцүүлэн шууд дамжуулан хүргэнэ. Энэ хүрээнд нийт шилдэг тайлбарлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Тэдгээр тайлбарлагчдын талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байна.

Сагсан бөмбөг тайлбарлагч Ганбатын Идэр-Ууган

“MNB sport” сувгаар наймдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд  “Сагсан бөмбөг”-ийн тэмцээний сонирхолтой тоглолтуудыг “Eagle TV”-ийн спортын албыг үүсгэн байгуулагч авъяаслаг, чадварлаг монгол залуучуудын манлайлал болж яваа  Ганбатын Идэр-Ууган тайлбарлана.

Ганбатын Идэр-Ууган нь 33 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Арван жилийн, 45, 93-р дунд сургууль, Австралийн “Kent Street Senior High School”, “Central TAFE” коллежийг санхүүч мэргэжлээр, АНУ-ын Чикаго хотын “Harold Washington”, “East-West University”-д бизнессийн удирдлагаар суралцсан.

Ажлын туршлага:

- 2005 онд Eagle телевизийн захирлын туслах,
- 2006 онд Eagle телевизийн спортын албыг үүсгэн байгуулж, албаны ахлах, NBA TALK нэвтрүүлгийн хөтлөгч,  редактор,
 - 2008 онд МҮОНРТ-ийн гадаад харилцааны хэлтсийн захирал,
- 2010 онд Боловсрол Суваг телевизийн спортын албаны дарга, Ерөнхий Продюссер.
- Монголдоо NBA-ын бүтэн тоглолтыг шууд дамжуулах ажлыг санаачилсан,
- 2010-2012 онд орон даяар шууд дамжуулах төслийг ахалсан.
- Sport Box сувгийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
- Телевизийн салбарт ажиллаж байх хугацаанда Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэх хувь нэмэрээ оруулж, МСБХ-г дэмжин ажиллаж, Оюутны Лиг төслийг сэргээж, Сагсан Бөмбөгийн Наадам тэмцээн, Сайн Үйлсийн Төлөө аяныг санаачилж, нийгэмд хувь нэмрээ оруулж яваа залуу юм.

Нийтэлсэн: Ч.Энхзул

РИО-2016: Сагсан бөмбөг тайлбарлагч Ганбатын Идэр-Ууган  
Үзсэн: 12009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hehe [202.70.38.xxx] 2016-08-04 10:15
шааж өгөх юм аа. Хэтэрхий туйлшрамтгай бэлэн материал хуулахдаа сайн NBA анналистуудын материалыг хуулаад өөрөө хэлсэн мэт болгон бичдэг энэ тэнгийн тайлбартай Олимп үзэх юм байхдаа
Khuyagbat. [202.179.29.xxx] 2016-08-03 21:15
Chamd ih ireedui bgaa.
Khutagbat. [202.179.29.xxx] 2016-08-03 21:15
Idreedee amjilt husii. Chamaar bagsh nar in baharhaj bgaa shuu.
Магнай [182.160.34.xxx] 2016-08-03 19:06
Идэрууган гоё тайлбарладагчадвартай өндөр боловсролтой залуу та муусайнууд хүн муулахаа болиоч юу ч хийж чадаагүй байж хүнийг битгий муулж бай нүүрээ нуусан лалруудаа
het tuilshirch hun muulahdaa sain zaluu [59.153.115.xxx] 2016-08-03 17:52
het tuilshirch hun muulahdaa sain zaluu
Зочин [89.95.65.xxx] 2016-08-03 18:06
Чи ч гэсэн хүн муулаал бншд хэрээ хэрээнийхээ харыг гайха шас зл эндээс
shaadag bandi shdee ene [59.153.115.xxx] 2016-08-03 17:47
shaadag bandi shdee ene
Зочин [89.95.65.xxx] 2016-08-03 18:05
Чи шаалгуулсыму >:0

Бидэнтэй нэгдээрэй