
МҮОНРТ нь “Рио 2016”-г албан ёсны эрхтэйгээр шилдэг, хөтлөгч тайлбарлагчдаараа дамжуулан таны сонирхолд нийцүүлэн шууд дамжуулан хүргэнэ. Энэ хүрээнд шилдэг тайлбарлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Тэдгээр тайлбарлагчдын талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байна.
MNB Үндэсний телевизийн сувгаар наймдугаар сарын 6-наас 12-нд Жүдо бөх, наймдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд болох Сонгомол бөх, наймдугаар сарын 17-ноос 21-нд болох Чөлөөт бөхийн барилдаануудыг спортын сэтгүүлч Сосорбарамын Шижирбат тайлбарлана.
Ажлын туршлага:
Ажлын гараагаа 2006 онд Чөлөөт бөхийн Оюутны ДАШТ-ийг тайлбарлаж эхлүүлсэн.
2008 - 2012 онд “ТВ9” телевизэд спортын сэтгүүлч, тайлбарлагч
2008 оны Бээжингийн зуны Олимпийн Чөлөөт бөх, Жүдо бөхийн тайлбарлагч
2010 оны Ванкуверийн Өвлийн Олимпийн наадмын тайлбарлагч
2012 оны Лондонгийн зуны олимпийн Чөлөөт бөх, Жүдо бөхийн тайлбарлагч
2013 оноос “ ЕTV” телевизэд спортын сэтгүүлч, тайлбарлагчаар ажиллаж байна.
Түүний амжилтууд:
2010 оны Алтан шонхор наадмын шилдэг спортын сэтгүүлч
2012 онд сэтгүүл зүйн дээд шагнал Цэрэндоржийн Балдоржын нэрэмжит шагнал
2012 оны Монголын спортын сэтгүүлчдийн холбооны оны шилдэг сэтгүүлч
2014 оны “Түмэн Хишигтэн” шагнал
Рио 2016: Бөхийн тайлбарлагч Сосорбарамын Шижирбат | ||
Үзсэн: 14603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.