Шууд Chart

Рио 2016: Волейбол тайлбарлагч Цэвэгмидийн Бат-Энх

2016-08-04 11:26:58

“MNB-sport” сувгаар наймдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд Волейболын тоглолтыг Спортын мастер, Монголын Волейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цэвэгмидийн Бат-Энх тайлбарлана.

Ц.Бат-Энх нь 1970 онд Увс аймгийн төв Улаангом хотод мэндэлсэн. 1979 оноос “Спортын гимнастик”, 1983 оноос эхлэн Волейболын спортоор сонирхон хичээллэж, 1993 онд Спортын дэд мастер, 1995 онд Спортын мастер, 2007 онд Улсын шүүгч болсон.

1983-1987 онд “Барилгачин нийгэмлэг” буюу хуучнаар Найрамдалын районы Спорт хорооны волейболын өсвөрийн болон насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын Бүх Ард Түмний спартакиадуудад оролцож алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байжээ.

1988-1990 онд Алдар нийгэмлэг, БХЯ-ны ЦИС-ийн шигшээ баг, 1991 онд Хөдөлмөр нийгэмлэг, 1992-1995 онуудад МУИС, ХДС, Лигийн анхны аварга “Ган Зам” багуудад тус тус тоглож байсан.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1987 оноос ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн харьяа Электрон техник, багаж төхөөрөмжийн үйлдвэр (Монел фирм)-д дагалдан токарьчинаар эхэлж, МУИС-ийн Физик, математикийн факультетэд сургалтын мастераар шилжин ажиллаж байсан. 1995 оноос Монголын Волейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон, эдүгээ 21 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Сонгуульт ажил:

Азийн Волейболын Холбооны Зүүн Бүсийн Холбооны тэргүүлэгч,
Монголын Спортын Холбоодын Нэгдсэн Холбооны ТУЗ-ийн дарга,
Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн,
Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн,
Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн,
Удирдлага Боловсрол Зөвлөгөө Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч зэрэг олон
нийтийн байгууллагуудын гишүүнчлэлтэй.

Боловсрол:

2003 онд Сингапурын Олимпийн академи
2005 онд БНСУ-ын Сөүлийн Их сургууль,
2010 онд Тайванийн спортын менежментийн холбоо,
2011 онд Азийн Волейболын холбооны менежментийн курс,
 2012 онд Төслийн Менежерийн Институтын сургалт,
2013 онд Грект Олон Улсын Олимпийн Академид тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Ажилласан байдал:

1998, 2001, 2002, 2006, 2010, 2012, 2013, 2014 онуудад явагдсан Азийн болон Зүүн Азийн наадам, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон Монгол улсын волейболын үндэсний шигшээ багийн ахлагч, 2012 оны Азийн Элсний спортын 2-р наадмын Монголын багийн ахлагч, төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байсан
1998, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад Олон Улсын Волейболын Холбооны болон Азийн Волейболын Холбооны Их хуралд төлөөлөгчөөр оролцож байв.
2000, 2008 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх хорооны дарга,
2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээний Тэмцээн хариуцсан захирал, 2015 оны Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд АВХ-ны Хяналтын хорооны гишүүнээр тус тус ажилласан.
2008 оны Бээжингийн зуны олимпийн Волейболын тоглолтыг тайлбарласан,
2012 оны Лондонгийн зуны олимпийн Волейболын тоглолтыг тайлбарласан,
2014 онд Польшид явагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг шууд тайлбарлан хүргэж байсан туршлагатай тайлбарлагч юм.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Рио 2016: Волейбол тайлбарлагч Цэвэгмидийн Бат-Энх   
Үзсэн: 6746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mongol [150.129.141.xxx] 2016-08-05 14:15
Bayar hurgeye!

Бидэнтэй нэгдээрэй