“Монголын мэдээ” сувгаар наймдугаар сарын 6-наас 17-ны өдрүүдэд ширээний теннисний тоглолтуудыг олон улсын шүүгч Тогтохбаярын Бат-Эрдэнэ тайлбарлана.
Тогтохбаярын Бат-Эрдэнэ
1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Ширээний теннисний спортоор 1982 оноос хичээллэж эхэлсэн. Идэрчүүд болон насанд хүрэгчдийн хот, улсын аварга шалгаруулах тэмцээний алт мөнгө, хүрэл медальтай. Мөн олон улсын тэмцээний алт, хүрэл медальтай. Спортын мастер цолтой.
- 2000 онд улсын шүүгч болсон.
- 2010 онд олон улсын шүүгч болсон.
2011 оноос хойш тогтмол МШТХ-ны лигийн тэмцээн, өсвөр үе, насанд хүрэгчдийн спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд ерөнхий шүүгчээр ажилласан.
Олон Улсад:
- 2010 он БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадам
- 2011 он Тайландын нээлттэй тэмцээн
- 2011 он Хонконгд болсон Ази номхон далайн орнуудын тэмцээн
- 2011 он БНХАУ-ын Сүжоу хот Хятадын нээлттэй тэмцээн
- 2011 он БНХАУ-ын Тайчань хот Хятадын өсвөр үеийн нээлттэй тэмцээн
- 2012 он Германы Дортмунд хотод болсон Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
- 2013 он БНХАУ-ын Ченду, Тайчань хотууд хятадын өсвөр үеийн нээлттэй тэмцээн, Сүжоу хот Хятадын насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн
- 2014 он БНСУ-ын Инчёон хотод болсон Азийн наадам зэрэг тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан.
- Одоо МШТХ-ны шүүгчдийн зөвлөлийг тэргүүлэн ажилладаг бөгөөд МШТХ-ны тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай.
Рио 2016: Ширээний теннис тайлбарлагч Тогтохбаярын Бат-Эрдэнэ | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.