Шууд Chart

Рио 2016: Байт харваа тайлбарлагч Юндэндоржийн Ганзориг

2016-08-05 11:09:18

“Монголын мэдээ” сувгаар наймдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд Байт харвааны тэмцээнийг Эрүүл мэнд спортын яамны Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дасгалжуулагч Юндэндоржийн Ганзориг  тайлбарлана.

Юндэндорж овогтой Ганзориг

1971 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 оноос Байт харвааны спортоор  хичээллэж эхэлсэн.

1989 онд Спортын дэд мастер,

1990 онд Спортын мастер цол хүртсэн.

1989-1992 онд Залуучуудын болон Улсын шигшээ багт тамирчин,

1994 онд Япон улсын Хирошима хотод болсон Азийн 11дүгээр наадам,

2009 онд БНСВУ-ын Хайфон хотод болсон Зүүн Азийн Танхимын наадамд тус тус оролцсон.

2010 оноос Хангарьд Спорт клубт дасгалжуулагч,

2013 оноос Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна.

2010-2012 онд баг тамирчдаа Лондонгийн олимпод бэлтгэн МУГД Ц.Бадамхатан агсантай хамтран ажиллаж, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, 2011 онд Италийн Турин хотод болсон ДАШТ-ээс 9 дүгээр байр эзэлж байсан.

2015 оны 2 дугаар сараас 2015 оны 12 сар хүртэл БНСУ-аас ирсэн дасгалжуулагч Ким Сог Гуантай хамтран ажилласан.

2011 онд Тайландын Бангкок хотод зохиогдсон Азийн Гран При тэмцээнээс хувийн

төрөлд Б.Урантунгалаг 3-р байр эзэлж хүрэл медаль,

2012 онд ОУХМ Б.Урантунгалаг МУГД Ц.Бадамхатан нар оролцож 9 дүгээр байр эзэлж байсан.

Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд:

2013 онд Улаанбаатар хотод зохиогдсон Азийн Гран При тэмцээнээс багийн төрөлд эрэгтэй баг түрүүлж (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн), холимог багийн төрөлд 2 дугаар байр эзэлж (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг) алт, мөнгөн медаль, БНХАУ-ын Улагай хотод болсон ОУ-ын тэмцээнд Эмэгтэй баг 3 дугаар байр эзэлж (ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Д.Мирослава, ОУХМ А.Энхтуяа)

2014 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохиогдсон “Стрелы Байкала” ОУ-ын тэмцээнээс хувийн дүнгээр ОУХМ Ж.Гантөгс тэргүүн байр эзэлж, багийн төрөлд эмэгтэй баг түрүүлж (ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Д.Мирослава, ОУХМ А.Энхтуяа) тус тус алтан медаль хүртсэн.

2014-2015 онд Зуунмод хотод зохиогдсон “Гавьяатуудын нэрэмжит” ОУ-ын тэмцээнээс шигшээ багийн тамирчид төрөл тус бүрт медальт байранд шалгарсан.

2015 оны 10 сард БНГУ-ын Батуми хотод болсон олон улсын тэмцээнд хувийн дүнгээр Н.Ариунбилэг нэгдүгээр байр, Ж.Гантөгс 2 дугаар байр, багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй баг түрүүлж алтан медаль

2015 оны 11 дүгээр сард Азийн 19 дэх аварга шалгаруулах тэмцээнд Ж.Гантөгс 2 дугаар байр эзэлж Рио-2016 Олимпийн наадмын эрх авсан.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Рио 2016: Байт харваа тайлбарлагч Юндэндоржийн Ганзориг  
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй