“MNB sport” сувгаар наймдугаар сарын 6-наас 20-ны өдрүүдэд Хөлбөмбөгийн тоглолтыг Баясгахын Батзаяа тайлбарлана.
Баясгахын Батзаяа
1986 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн
2003 онд Эрдэнэтийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг дүүргэсэн
2007 онд МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
2014 онд МУБИС-д сэтгүүлзүйн магистр хамгаалсан
Ном
“Миний мэдэх хөлбөмбөг” - Сэлэнгэ Пресс 2009 он
Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын түүх 1930-2010 – Нэпко паблишинг 2010 он (хөлбөмбөгийн альбом, зураг албан ёсны эрхтэй gettyimages.com)
“Үгээр илэрхийлэмгүй” - 2011 он (baabar.mn сайтын batzaya.niitlelch.mn спортын нийтлэлүүдийн товхимол)
Номны редактор
2010 онд Британика - Нэпко паблишинг
2010 онд Таван хэлний зурагт толь - Нэпко паблишинг - Спортын редактор
2013 онд Хөлбөмбөгийн 100 агуу тоглолтууд - Сод принтинг
2015 онд Зурагт толь (дэлгэрэнгүй тайлбар) - Нэпко паблишинг - Спортын редактор
Baabar.mn шилдэг нийтлэлчдийн оны шилдэг бүтээлийн номонд орсон нийтлэл
2013 онд Нэпко паблишинг – Амжилтын шалтгаан
2014 онд Нэпко паблишинг – Спортын халамж
2015 онд Нэпко паблишинг – Салхи эргэлээ
Телевиз
2004 онд UBS телевиз, Одод студи– Хөлбөмбөгийн тайлбарлагч: Европын аварга
2004 онд TV5 телевиз Хөлбөмбөгийн тайлбарлагч: Олимпын наадам
2005-2006 онд TV9 телевизэд Спортын сэтгүүлч, тайлбарлагч: Өдөр тутмын дотоод, гадаад мэдээ, Монголын сагсан бөмбөгийн лиг, TIME OUT спортын бүх төрлийн нэвтрүүлгийн тайлбарлагч
2006-2008 онд С1 телевиз Хөлбөмбөгийн тайлбарлагч: Дэлхийн аварга, Европын
аварга, Аваргуудын лиг
2007 онд TV5 телевизид - Спортын тайлбарлагч: Азийн хөлбөмбөгийн аварга, Азийн танхимын спортын наадам
2008 онд UBS телевиз. Спортын тайлбарлагч: Олимпийн наадам, Хөлбөмбөгийн холбоодын цомын аварга
2009-2013 онд Боловсрол телевиз, Спорт бокс суваг. Хөлбөмбөг тайлбарлагч, аналист болон спортын тайлбарлагч - Английн Премьер Лиг тайлбарлагч (гурван жил), Хөлбөмбөгийн Дэлхийн аварга аналист, Өмнөд Африкийн сурвалжлага нэвтрүүлэг, Европын аваргын аналист, Аваргуудын лиг, Олимпийн наадмын тайлбарлагч
“Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийн асуулт зохиогч - 2010-2011
Рио 2016: Хөлбөмбөг тайлбарлагч Баясгахын Батзаяа | ||
Үзсэн: 2438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.