“Монголын мэдээ” сувгаар наймдугаар сарын 6-наас 19-ний өдрүүдэд усан спортын тэмцээнийг Спортын мастер Болдбаатарын Бүтэх-Үйлс тайлбарлана.
Болдбаатарын Бүтэх-Үйлс
1990 онд Улаанбаатар хотод төрсөн.
2000 оноос усан спортоор хичээллэж эхэлсэн. Өсвөр, идэрчүүд болон насанд хүрэгчдийн хот, улсын аварга шалгаруулах тэмцээний алт мөнгө хүрэл медальтай. Мөн 50 метр, 100 метрийн мэлхий сэлэлтийн Монгол улсын дээд амжилтыг 2007 онд шинэчлэн тогтоож байсан. Усанд сэлэлтийн Спортын мастер цолтой.
2008 оны Бээжингийн олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцож байсан. Одоо Төрийн банкны “Уртцагаан” салбарын захирлаар ажилладаг.
Тайлбарласан ОУ-ын тэмцээнүүд:
2005 онд Хамтын нөхөрлөлийн наадмын усанд сэлэлтийн төрөл.
2012 онд Лондонгийн олимпийн наадмын усанд сэлэлтийн төрлийг тус тус тайлбарлаж байсан.
Рио 2016: Усан спорт тайлбарлагч Болдбаатрын Бүтэх-Үйлс | ||
Үзсэн: 4945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.