Шууд Chart

Рио 2016: Хөнгөн атлетик тайлбарлагч Аюурын Амгалан

2016-08-05 19:04:06

MNB Нэгдүгээр сувгаар наймдугаар сарын 12-ноос 20-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн спортыг МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш, ҮШБ-ийн дасгалжуулагч Аюурын Амгалан тайлбарлана.

Аюурын Амгалан

1975 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1997 онд УБИС-ийн БТДС-д төгссөн.
1997 оноос одоог хүртэл тус сургуульдаа хөнгөн атлетикийн багшаар ажиллаж байна.

Хөнгөн атлетикийн спортоор 20 гаруй жил хичээллэж, Монгол Улсын 100 метр, 200 метрын зургаан удаагийн аварга, спортын мастер цолтой багш, дасгалжуулагч.

Дасгалжуулагчаар сүүлийн 16 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон арван тамирчдыг бэлтгэж, Тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцуулсан бөгөөд 30 гаруй тамирчин ОУХМ,Спортын Мастер цол хүртсэн. 

2013 оноос хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 100 метр, 200 метр зайд өөрийн шавь ОУХМ Б.Ачитбилэгийг бэлтгэж Тив, Дэлхий, Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцуулж, Монгол улсын рекордыг давхардсан тоогоор долоон удаа шинэчилсэн амжилт үзүүлсэн байна.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Рио 2016: Хөнгөн атлетик тайлбарлагч Аюурын Амгалан  
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй