Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа хэдхэн мөчийн өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотод эхэллээ. Монгол Улс зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа оролцуулж байгаа юм. Энэ өдөр олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан, 10 м-ийн хийн урт бууны төрөл, боксын 49 кг болон 60 кг -ийн эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн болно. Үзэгч, уншигч та бүхэнд өнөөдөр манай баг тамирчдын оролцох тэмцээний хуваарийг хүргэж байна.
Эргэн сануулахад, 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемала улсын бөх Рамос Жосетэй учраа таарсан бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр болоод байгаа. Мөн олимпийн наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа оролцоно.
Харин боксын 49 кг-д хүч үзэх ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д өрсөлдөх Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай энэ удаад эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдээд байна.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ наймдугаар сарын 8-нд, ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 9-нд шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо тус тус хийнэ.
Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/ | ||
Үзсэн: 7157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.