Шууд Chart

Бага газрын чулуунд судалгаа хийжээ

2013-10-15 10:39:08

Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, булш, чулуун байгууламж, шавар савны хагархай, хадны зураг, эртний сүм хийд зэргийг багтаасан 1650 гаруй дурсгалыг Монгол, АНУ-ын археологчид Дундговь аймгийн Бага газрын чулуунаас малтаж олжээ. Эдгээрийг аймгийн музейн үзмэрт нийтийн хүртээл болгон дэлгээд байна.

Бага газрын чулуу нь манай улсын хувьд археологийн нарийвчилсан хайгууль хийсэн хоёр газрын нэг бөгөөд Монгол, АНУ- ын археологчид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын чулуу, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу, Гурвансайхан сумын Их газрын чулуутай танилцаж, говийн бүсэд судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх газраар Бага газрын чулууг сонгожээ.
Хамтарсан багт ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амартүвшин, АНУ-ын Мичиганы их сургуулийн аспирант В.Ханичёрч, МУИС-ийн Антропологи археологийн тэнхимийн багш доктор З. Батсайхан нарын археологичид ажиллажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бага газрын чулуунд судалгаа хийжээ  
Үзсэн: 2362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй