Шууд Chart

Рио-2016: Буудлагын спортын тайлбарлагч Ц.Мөнх-Эрдэнэ

2016-08-07 13:58:41

MNB Нэгдүгээр сувгаар наймдугаар сарын 12-наас 14-ний өдрүүдэд буудлагын спортыг Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ  тайлбарлаж байна.

Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ

1974 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
1991Улаанбаатар  хотын 40 дүгээр дунд сургууль  төгөссөн.
1992-1993 онд МУИС-ийн англи хэлний анги / Оройн дээд курс/
2001-2005 онд ҮБТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр дүүргэсэн
1988 оноос Буудлагын спортоор эхлэн хичээллэсэн
1994 онд монгол улсын “Спортын Мастер”
1995 онд ОУХ мастер цолыг хүртсэн
1994 оноос хойш эдүгээ хүртэл МБАТ-ий спортын их наадам болон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийт 20 гаруй удаа аваргын алтан медалийг хүртэжээ.

Мөн 10 гаруй удаа Монгол улсын дээд  амжилтыг шинэчлэн тогтоож байсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, ОХУ-Новосибирск, Красноярск, Иркутск, Улан-Үд хотуудад болсон тэмцээнүүдэд түрүүлж байсан.

1995-1998 онуудад улсын шигшээ багийн тамирчин
2003 оноос буудлага спорт сургалтын“Снайпер” Клубын дасгалжуулагч,
2004-2008 оноос МБСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны ажилтан,
2007-2012 оноос ШШГЕГ-ын Сүлд Спорт хорооны тамирчин, дасгалжуулагч,
2013-2014 онд Монголын биатлоны холбооны шигшээ багийн дасгалжуулагч
2015 оны 1 дүгээр сараас эхлэн Орхон аймгийн буудлагын холбооны хүсэлтээр Эрдэнэт хотод буудлагын дасгалжуулагчаар ажиллаж байна.
1994, 1998, 2002 онуудад МҮОХ-оос зохион байгуулсан “Olympic Solidarity” курс семинаруудыг дүүргэсэн.
2004 онд Афины олимпийн наадмыг  Tv5 телевизээр тайлбарлаж байсан.
2008 онд Бээжингийн олимпийн наадмыг Tv9 телевизээр тайлбарлаж байсан.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Рио-2016: Буудлагын спортын тайлбарлагч Ц.Мөнх-Эрдэнэ  
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй