Монголын мэдээ сувгаар наймдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд Боксын тэмцээний сонирхолтой тоглолтуудыг Монгол улсын гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн тайлбарлана.
Түмэнцэцэгийн Үйтүмэн
- 1971 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн
- 1979-1987 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд суралцаж байсан
- 1987-1989 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 10 дугаар анги төгөссөн
- 1994-1997 онд Их шавийн дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгөссөн
- 1990 онд “Алтан бээлий” клубын тамирчин
- 1993 онд ЦЕГ-ын харьяа Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангид тамирчин, цагдаа
- 1995 онд “Хангарьд” спорт хорооны тамирчин
- 1999 онд “Хүч” спорт хорооны тамирчин, мөн “Хангарьд” спорт хорооны тамирчин
- 2005-2011 онуудад Монголын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Оролцсон тэмцээн уралдаан
Дотоодын тэмцээн
- 1989 онд Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт
- 1990 онд “Улаанбаатар” ОУ-ын тэмцээний хүрэл
- 1991 онд “Улаанбаатар” ОУ-ын тэмцээний алт
- 1992 онд Монголын бүх ард түмний спартакиадын мөнгө
- 1993, 1995, 1996, 1997, 1998 онуудад Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн алт
- 1999 онд Монголын бүх ард түмний спартакиадын алт
- 2000 онд Уурхайчдын нэрэмжит Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээний алт
Гадаадын тэмцээн:
- 1989 онд Румын “Далайн бээлэй” ОУ-ын тэмцээний алт
- 1990 онд ОХУ Ленинград хот Пековын нэрэмжит ОУ-ын тэмцээний алт, Шилдэг тамирчин
- 1991 онд Турк, Истамбул хот Ахмад Комертын нэрэмжит ОУ-ын тэмцээний хүрэл
- 1993 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээний алт
- 1993 онд Тайландад болсон “Эзэн хааны нэрэмжит” Олон улсын тэмцээний мөнгө
- 1995 онд Шведийн олон улсын тэмцээний Шилдэг тамирчин
- 1995 онд Узбекстан Азийн аварга шалгаруулах тэмцээний алт
- 1996 онд ОХУ Эрхүүгийн ОУ-ын тэмцээний мөнгө
- 1997 онд БНСУ Пусаны Зүүн Азийн наадмын хүрэл
- 1997 онд Куба Кардов кардины нэрэмжит ОУ-ын тэмцээний алт, шилдэг тамирчин
- 1997 онд Куба Валодагийн нэрэмжит ОУ-ын тэмцээний мөнгө
- 1997 Унгар Будапешт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 1997 60 кг жинд дэлхийн шилдэг тамирчнаар 1 дүгээр байр
- 1998 онд Тайланд Банкок хот Азийн наадмын хүрэл
- 1998 онд ОХУ Эрхүүгийн ОУ-ын тэмцээний алт, шилдэг тамирчин
- 1998 онд 60 кг жинд дэлхийн шилдэг тамирчнаар 5 дугаар байр
- 1999 онд Герман Халлегийн ОУ-ын тэмцээний мөнгө
- 2000 онд БНСУ Сөүлийн цом ОУ-ын тэмцээний мөнгө
- 2000 онд Австрали Сидней Олимод 60 кг жинд оролцсон
Шагнал
- 1990 онд Спортын Мастер
- 1996 онд Олон улсын хэмжээний мастер
- 1997 онд МҮОХ-ны 40 жилийн ойн медаль
- 1997 онд МЗХ-ны Хөдөлмөрийн алдар
- 1997 онд Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн
- 1997 онд Алтан гадас одон
- 1997 онд Монгол улсын гавьяат тамирчин
- 2006 онд Биен тамир спортын тэргүүний ажилтан
- 2007 онд Спортын алдар тэмдэг
- 2007 Онд МҮОХ-ны Алтан-Очир
- 2009 онд МҮОХ-ны Алтан-Од
- 2005-2011 онуудад Монголын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
- 2008 оны Бээжингийн Олимпыг МҮОНТ-ээр тайлбарласан
Рио-2016: Бокс тайлбарлагч Түмэнцэцэгийн Үйтүмэн | ||
Үзсэн: 8553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.