MNB-sport сувгаар наймдугаар сарын 6-наас 11-ний өдрүүдэд засмал замын дугуйн уралдааныг дугуйн спортын тайлбарлагч Цоохүүгийн Баярхүү тайлбарлана.
Цоохүүгийн Баярхүү
- 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1995 оноос волейбол, сагсан бөмбөгийн спортыг сонирхон хичээллэж, волейболын спортын 2 дугаар зэрэг хүртсэн.
- 2007 оноос дугуйн спортоор хичээллэж эхэлсэн
- 2015 оноос “залуу дугуйчин” клубын удирдах зөвлөлд сонгогдож олон улсын дугуйн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийг орчуулж, тайлбарлаж ирсэн.
Мөн фэйсбүүкийн “Дугуйн гранд уралдаанууд” пэйж хуудас, “Монголын засмал замын дугуй, “Залуу дугуйчин”, “Дугуйнд дуртай залуус” зэрэг цахим ертөнцийн хамтран удирдагчаар ажиллаж байна.
Дугуйн ертөнцийн томоохон уралдаанууд болох “Тур де франс”, “Жиро Италиа”, “Вуэлта Испани”-ийг орчуулж, тайлбарлан дээрх цахим хуудсуудаар олны хүртээл болгож байсан туршлагатай.
Ц.Баярхүү нь МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр баклавр цолтой дүүргэж, Япон улсын “Хитоцу баши”-гийн их сургуульд эдийн засгийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд гадаадын 30 гаруй оронд мэргэжил дээшлүүлсэн юм.
Рио 2016: Засмал замын дугуйн спорт тайлбарлагч Цоохүүгийн Баярхүү | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.