Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулеймантай оноолт таарч, өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр цэвэр ялж, эхний ялалтаа авсан.
Хоёр дахь барилдаандаа Алжирын тамирчин Хоуд Зоурданитой оноолт тааран барилдаж, өрсөлдөгчөө яллаа. Тэрээр ийнхүү жиндээ шигшээ наймд шалгаран үлдэж байна. ОУХМ Д.Төмөрхүлэг дараагийн барилдаанаараа Италийн бөх Базилио Фабиотой хүч үзнэ.
ОУХМ Д.Төмөрхүлэг хоёр дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.