Шууд Chart

Ө.Чагнаадорж тэмцээнээ дуусгалаа

2016-08-08 01:25:09

“Рио-2016” олимпийн наадмын хүндийн өргөлтийн 56 кг-жинд манай улсын тамирчин ОУХМ Ө.Чагнаадорж өрсөлдсөн. Тэрээр анхны захиалгаа 103 кг-аар өгсөн ч, өргөлт амжилтгүй болж, тэмцээнээ дуусгалаа.

Өмнө нь Ази тивийн Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнд 110 кг огцом өргөж, 140 түлхэлттэй өргөж байсан хэдий ч энэ удаа гурван оролдлого амжилтгүй болсон юм.

Үүнд, олимпод оролцох эрхийг түүнд 7 хоногийн өмнө ирүүлсэн, тэмцээн болохоос нэг өдрийн өмнө Рио Де Жанейрод бууснаас цагийн зөрүү сайн гараагүй.“Рио-2016” зуны олимпийг зорих замдаа онгоцонд 3-4 кг жин хассан зэрэг сэтгэл санааны бэлтгэл хангалттай байгаагүй гэх мэт шалтгаан нөлөөлсөн байх талтай юм.  Гэсэн ч Ө.Чагнаадоржид маш их ирээдүй бий.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Ө.Чагнаадорж тэмцээнээ дуусгалаа  
Үзсэн: 2607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Х [112.72.11.xxx] 2016-08-08 08:09
Ymar teneg post be. Sport oilgodoggui ymnuud. Yu ch helhew dee ta nart.
Зочин [203.169.50.xxx] 2016-08-08 02:49
Чадаагүй л бол чадаагүй. Үхсэндээ өмөөрдөг байнаа
zail chi [211.108.106.xxx] 2016-08-08 02:34
Bidnees avsan mongoo bugdiig n toloorei muu mantuuu.Ard tumen

Бидэнтэй нэгдээрэй