"Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумъяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан медалийн төлөө Бразилийн тамирчин Рафаэла Силватай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр Риогийн олимпид оролцож буй манай улсын тамирчдаас анхны медалийг зүүж байгаа нь энэ. Ийнхүү Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаг Бразилийн тэнгэрт мандахаар боллоо.
Түүний аваргын төлөөх барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Зурганы дээр дарж хүлээн авч үзнэ үү.
Д.Сумъяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.
Түүний аваргын төлөөх барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Зурганы дээр дарж хүлээн авч үзнэ үү.
Рио 2016: Д.Сумъяа олимпийн анхны медалийг авчирлаа /Бичлэгтэй/ | ||
Үзсэн: 3306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.