Энэ өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа зуны олимпийн XXXI наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа.
Олимпийн наадам эхэлснээс хойш гурван өдрийн дараах байдлаар АНУ медалийн тоогоор тэргүүлж байна. АНУ-ын баг тамичрчид таван алт, долоон мөнгө, долоон хүрэл буюу нийт 19 медаль авчээ. Хоёрдугаар байрт бичигдэж байгаа БНХАУ-ын баг тамирчид таван алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 13 медальтайгаар олимпийн наадмыг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Сумъяа өнөө өглөө тус олимпийн эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медалийн эзэн болсноор Монгол Улс олимпийн медаль авсан улс орнуудын жагсаалтад 28-д бичигдэж байна.
Монгол Улс олимпийн медаль авсан орнуудын 28-д бичигдлээ | ||
Үзсэн: 6468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.