Шууд Chart

Марк Хортон 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд аваргаллаа

2016-08-09 13:18:51

“Рио-2016” наадмын 400 метрийн холимог сэлэлтийн алтан медалийг Австралын тамичин Марк Хортон хүртлээ. Тэрбээр "Би 2009 оноос дэлхийн дээд  рекордыг эвдэнэ гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Тухайн үед олимпийн медальгүй болохоор энэ зорилго маань хүмүүст хачин сонсогдож байсан байх.  Харин олимп бол энэ зорилгоо биелүүлэх хамгийн том боломж юм" гэжээ. Шагнал авах гээд зогсож байхад тань ямар сэтгэгдэл төрсөн бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тэмцээн дуусаагүй юм шиг л санагдаж байсан. Энэ бүгдийг яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ дараагийн зорилго маань намайг хүлээж байна" гэж хариулжээ.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Марк Хортон 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд аваргаллаа   
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй