
Унгар улсын тамирчин Катинк Хосзу дөрөв дэх олимпдоо оролцож байна. Тэрбээр “Рио-2016” наадмын эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд алтан медалийн эзэн боллоо. Мөн өөрийн хамгийн том зорилго болох дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр “Би 2009 оноос хойш дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэсэн зорилго тавьсан. Үнэхээр гайхалтай байна. Миний гэр бүл энд ирсэн байгаа. Гэр бүлийнхэдээ баярлалаа" гэж ярьжээ. Усан спортоор хичээллэж эхэлсэн цаг хугацааны тухайд тэрбээр “Би 10 настайгаасаа хойш усан спортоор хичээллэж олимпийн аварга болохыг маш ихээр мөрөөддөг байлаа. Энэ хүртэл хэчнээн урт, хүнд зам туулдгийг өөрийн биеэр мэдлээ. Гэхдээ би өнөөдөр медаль аваагүй байсан ч энэ замаасаа буцахгүй байх байсан. Медаль авч байх мөчид би чадлаа шүү дээ гэж бодож байсан. Ер нь уйгагүй бэлтгэл сургуулилтын үр дүнд олимпид түрүүлэх боломжтойг мэдэж байсан л даа. Гэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэдэг маш том амжилт гэж бодож байна. Яг одоо дэлхийн дээд амжилтын эзэн болоод зогсож байгаадаа тийм ч сайн итгэж чадаагүй л байна" гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Унгарын тамирчин Катинк Хосзу дэлхийн дээд амжилтыг шинэчлэв | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.